1994 эмэгтэй
Бүх 10 үр дүнг харуулж байна
Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]
Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.
Жинлавчогзол
Гадаад дотоод цагийн хямрал тэмцлийг амирлуулах, эв эе, энэрэл нигүүлслийг тогтоох, хэл ам, хэрүүл маргааныг дарах, эв найрамдалтай, сайн сайхан амьдрахад, барчид арилгахад
Найман гэгээн
Сүм дуган, байшин барилгын шав тавих, шинэ байр оронд орох зэрэгт засал болгон айлтгуулна. Газрын эзэн, лус савдаг, тэдгээрийн гүйлт, од гариг, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолын хүч зэргийг амирлуулж, өлзий хутгийг оршоох