Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншуулах номоо хэрхэн хайх заавартай танилцаж номоо уншуулна уу.
Хайлт хийх
Номны нэрс | Үнэ | Ном сонгох |
---|---|---|
Аян замын ерөөл Аян замын өлзий буян дэлгэрүүлэх, замын барчид саадыг арилгах, аливаа зүгийн цээр арилгахад уншина. |
1,500₮ |
|
Бага Манал Биений өвчин зовлон, сэтгэлийн гэмийг арилгах, хүмүүн хийгээд хүмүүн бусын аюул ослоос хамгаалах |
1,500₮ |
|
Бадамгатан Ловон Бадамжунай гэгээний олон төрлүүдийн түүх цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном болно. Тэрээр хэн намайг дурсан санана би түүнийг өөрийн хүчээр сахин хамгаална хэмээн айлдсан байдаг. Иймд тус номыг уншиж дуурсгаснаар элдвийн гай барцадыг зайлуулна. Айл гэрийн ноён нурууг тэгшитгэх, гэр орныг амгалан байлгахад |
2,000₮ |
|
Бажиг Жигжэд Гагц Баатар Ямандаг бурханыг бясалган бүтээж, аврал, адистидыг оршоох. |
3,000₮ |
|
Базарсад Базарсад бурханы үүднээс бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл, бузар дэвийг арилгах. Ном, бясалгалын буруу үйлдсэн гэмийг арилгах засалд уншина. |
500₮ |
|
Балдан Лхам Арван хангалын нэг, догшин сахиус. Энэ хийгээд эцэс хойтын үйл хэргийг даатгах, эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдэд аврал айлтгахад тус ихтэй сахин хамгаалах лха таван тэнгэрийн тахилга |
10,000₮ |
|
Банзрагч Таван сахиус бурхдад даатгахад, мөн үр хүүхдийг нялхсын ад тэргүүтэй гай тотгороос сахиж хамгаалах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай "Таван Сахъяа" хэмээгддэг. |
1,500₮ |
|
Бардсолдив Өнгөрөгсөдийг зуурдын зовлон төөрөгдлөөс түргэн гэтэлгэх, аврах, улмаар сайн төрөлд төрүүлэх залбирал уншлага |
1,500₮ |
|
Барцадламсэл Ажил үйлсийг бүтээхэд учрах саад тотгорыг арилгах, санасан хэргийг түргэн бүтээхэд. |
1,500₮ |
|
Бирин чэнбийн доо Лус савдагийг аргадаж баясган, хур бороо оруулах |
1,000₮ |
|
Бумбаны тахилга Айл өрх болон албан байгуллагын хишиг буян арвижин дэлгэрэх, хувь хүний заяа таван тэнгэрийг даллах, эд эдлэл, мөнгө төгрөг тогтоцтой байлгах, аж амьдралыг дэвжүүлэн дээшлүүлэхэд зориулан тахиулж зална. |
45,000₮ |
|
Бумчин Тус номны тус эрдэм цаглашгүй билээ. Билиг барамидын судрын хураангуй бөгөөд элдэв хорлол, бузар муу бүхнийг арилгаж, хүүхэд тогтоож, өвчин зовлонг амирлуулах, өвчингүй байлгах, буян хураах, төрөл дээшлүүлж, буман Жадонба уншуулсны буян хураана. |
1,500₮ |
|
Бурхан багшийн налчог Бурхан багшийн үүднээс даатгах ном бөгөөд элдвийн хараал шившлэг, жатга, хэл ам, ад донгийн хорлол, мөн хүүхэд айж цочих, аливаа архаг доройтсон өвчтөн зэрэгт тус ихтэй |
1,500₮ |
|
Бурханд равнай өргөх Бурхан шүтээний дүр хөрөгт бурхадын билиг билгүүнийг урин залж бат оршоож байгаа уншлага зан үйл. |
1,500₮ |
|
Бурханд угаал, түй өргөх Бурхдад угаалгын тахил өргөсний буянаар өөрсдийн бие, хэл, сэтгэлийн хир түйтгэрийг арилгах, бузар гайг арилгах угаалын үйл. |
2,000₮ |
|
Бэгз Арван хангалын нэг, догшин сахиус. Бүхий л аюул ослооос хамгаалах, хэл ам, хэрүүл тэмцэл, хараал жатга, зарга залхайн гай хорлолыг буцаана. Цэрэг дайны үйл болоод зуд турхан, элдэв аюул, хууль цаазын омтгой ослоос сахин хамгаалах, дайсныг номхотгож хамаг амьтанд тус бүтээлгэхээр айлтгуулдаг. |
10,000₮ |
|
Бүжинлхам Бүсгүй хүнийг ивээгч бурхан агаад эх, үрсийг тэтгэх, үр хүүхэд заяах, хүүхэд нялхаст, эхчүүдэд уншина. |
1,200₮ |
|
Бүжинлхамын сан, даллага Үр хүүхэд хүсэгчдийн саад зэтгэрийг арилган, үрийн заяаг дуудна. Үр хүүхдийг гай барчадаас аварч, заяа явдлыг тэгшитгэх |
1,500₮ |
|
Гаансо Номын сахиусуудад олон янзийн тахил өргөж, нүгэл хилэнцээ наманчилан үйлдэж, ажил үйлсээ даатгахад Сахиусанд даатгал өргөх |
2,500₮ |
|
Гавсумба Бурханд магтаал өргөж, даатгал үйлдэж байгаа магтаал залбирал бөгөөд бурханы шашнаас хагацалгүй байх, буян хишиг арвитгах, өөд болж буй амьтдын махбодь болон хойтын мөрийг тэгшитгэх, амьд амьтдын эрүүл энх, аз жаргалтай байх |
1,500₮ |