1953 эмэгтэй
Бүх 6 үр дүнг харуулж байна
Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]
Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.
Дашзэвэг
Сүм дуган, байшин барилгын шав тавих, шинэ гэр байшинд ороход засал болгон уншина. Үл зохилдогч муу шалтгаануудыг амирлуулж өлзий хутгыг дэлгэрүүлж оршооно. Од гариг, цаг өдөр, зүг чиг, мэнгэ суудал, жил насны засал болно. Лус савдаг, нявдаг, шид эрлэгийн гүйдэл зэргийн хорлолыг арилгах, жил, сар, өдрийн цээр хорлолыг дарж, буг чөтгөр, ад донгийн аюулаас хамгаалах заслын судар
Жамбалсанжид
Байшин барилга, сүм дуганы газар авах, өнгөрсөгдийн газар авах, нутаглуулах, жил, сар, өдөр, суудал мэнгэ засах, гай хорлолыг амирлуулах, оюун ухааныг сайжруулах, төгөлдөржүүлэх, аливаа явдал суудал, цээр барцадыг арилгах, өлзий хутаг оршоох
Сэдэдийн догжир
Хар, цагаан хэл ам, хараал жатга, ад дон, лусын хорлол, өвчин, гал усны аюул тэргүүтнийг хатуугаар дарах, буцаах
Усан балин
Лус савдаг, газрын эздэд усан балин өргөснөөр тэдгээрийн хорлол, хөнөөлийг амирлуулах