Back to Бүх ном
Сонгосон номоо харах “Бадамгатан” захиалгын хуудсанд нэмэгдлээ.

Дэмчигмолом
1,500₮
Дэмчог бурханы хутгийг олох, Хажид бурханы оронд төрөхийн ерөөл болно. Орлого ашиг өсгөхөд
SKU: 1096
Ангилал: Бүх ном
Ижил бүтээгдэхүүнүүд

Гандан лхавжама
Гандан лхавжа буюу “Дүшитийн орны магтаал” хэмээх энэ судрыг шарын шажныг үндэслэгч Богд Зонхава зохион айлдсан бөгөөд багшийг шүтэж гэгээрлийн үндсийг туурвих гол залбирлын уншлага юм. Бурханы шашинтан хүмүүсийн хүртэж насан турш сахин буянаа хураадаг сахилаа санаандгүйгээр нүгэл хилэнцийг үйлдэн унагасныг ариусгах гол арга бол уг уншлагыг уншин бясалгах үйл юм. Энгийн буюу сахил аваагүй хүмүүс ч үйлдсэн нүгэл хилэнцээ ариусгахын тухайд уншиж болно. Тус номонд багтаж буй Мигзэмийг эрт үеэс Жанрайсиг, Очирваань, Манзушри хэмээх гурван бурханы мөн чанарт учраас Богд ламыг бясалган залбиран уншиж, юу санасан бүхэн бүтэхийн ерөөл даатгал болгон амны уншлага ч болгож шүтэж байжээ.

Бэгз
Арван хангалын нэг, догшин сахиус. Бүхий л аюул ослооос хамгаалах, хэл ам, хэрүүл тэмцэл, хараал жатга, зарга залхайн гай хорлолыг буцаана. Цэрэг дайны үйл болоод зуд турхан, элдэв аюул, хууль цаазын омтгой ослоос сахин хамгаалах, дайсныг номхотгож хамаг амьтанд тус бүтээлгэхээр айлтгуулдаг.

Балдан Лхам
Арван хангалын нэг, догшин сахиус. Энэ хийгээд эцэс хойтын үйл хэргийг даатгах, эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдэд аврал айлтгахад тус ихтэй сахин хамгаалах лха таван тэнгэрийн тахилга

Аян замын ерөөл
Аян замын өлзий буян дэлгэрүүлэх, замын барчид саадыг арилгах, аливаа зүгийн цээр арилгахад уншина.