Back to Бүх ном
Сонгосон номоо харах “Гамгой жинэд” захиалгын хуудсанд нэмэгдлээ.

Базарсад
500₮
Базарсад бурханы үүднээс бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл, бузар дэвийг арилгах. Ном, бясалгалын буруу үйлдсэн гэмийг арилгах засалд уншина.
SKU: 1016
Ангилал: Бүх ном
Ижил бүтээгдэхүүнүүд

Ганжуур
Бурхан багшийн айлдсан зарлиг сургаалын цоморлог 108 боть судар 84000 номын цогцос буюу хамаг зарлигын орчуулга ном юм. Иймээс ганжуур дотор багтаагүй ном үгүй бөгөөд энэхүү номыг уншсан хийгээд уншуулснаар амьд өнгөрсөн амьтан хэн боловч хэмжээлшгүй буяныг нэгэн дор хурааж, хилэнц унал арилж, дээдийн номын авралд багтаж, энэ хийгээд хойт насны үйл хэрэг амар хялбар бүтмүй. Бурхан хийгээд номын адистид агуу ихэд оршмуй.

Гандан лхавжама
Гандан лхавжа буюу “Дүшитийн орны магтаал” хэмээх энэ судрыг шарын шажныг үндэслэгч Богд Зонхава зохион айлдсан бөгөөд багшийг шүтэж гэгээрлийн үндсийг туурвих гол залбирлын уншлага юм. Бурханы шашинтан хүмүүсийн хүртэж насан турш сахин буянаа хураадаг сахилаа санаандгүйгээр нүгэл хилэнцийг үйлдэн унагасныг ариусгах гол арга бол уг уншлагыг уншин бясалгах үйл юм. Энгийн буюу сахил аваагүй хүмүүс ч үйлдсэн нүгэл хилэнцээ ариусгахын тухайд уншиж болно. Тус номонд багтаж буй Мигзэмийг эрт үеэс Жанрайсиг, Очирваань, Манзушри хэмээх гурван бурханы мөн чанарт учраас Богд ламыг бясалган залбиран уншиж, юу санасан бүхэн бүтэхийн ерөөл даатгал болгон амны уншлага ч болгож шүтэж байжээ.

Гамгой жинэд
Энх амгалан амьдрах, нас уртасгах, сэтгэл тогтоох, тэнэн хэсүүчлэхийн ад дон арилгах, хормойн дон, шүглэгсдэд /сэтгэлийг тогтооход олон уншуулж мөргүүлвээс сайн/, хулгайд сайн

Бурхан багшийн налчог
Бурхан багшийн үүднээс даатгах ном бөгөөд элдвийн хараал шившлэг, жатга, хэл ам, ад донгийн хорлол, мөн хүүхэд айж цочих, аливаа архаг доройтсон өвчтөн зэрэгт тус ихтэй