Хойтын буянд
Бүх 9 үр дүнг харуулж байна

Бардсолдив
Өнгөрөгсөдийг зуурдын зовлон төөрөгдлөөс түргэн гэтэлгэх, аврах, улмаар сайн төрөлд төрүүлэх залбирал уншлага

Ганжуур
Бурхан багшийн айлдсан зарлиг сургаалын цоморлог 108 боть судар 84000 номын цогцос буюу хамаг зарлигын орчуулга ном юм. Иймээс ганжуур дотор багтаагүй ном үгүй бөгөөд энэхүү номыг уншсан хийгээд уншуулснаар амьд өнгөрсөн амьтан хэн боловч хэмжээлшгүй буяныг нэгэн дор хурааж, хилэнц унал арилж, дээдийн номын авралд багтаж, энэ хийгээд хойт насны үйл хэрэг амар хялбар бүтмүй. Бурхан хийгээд номын адистид агуу ихэд оршмуй.

Оройн ерөөл
Нас нөхчигсдийг сайн төрөлд төрүүлэх хойтын буянд зориулсан дэлгэрэнгүй ерөөлийн хурал юм. Хойд насны буянд болон амьдын хэмжээлшгүй буян үйлдэх.

Санжидмолом
Амьд болон өнгөрөгсдийн ажил үйлс, хойтын мөрийг бүтээх, тэгшитгэх, хэл ам, хараал жатга арилгах, энэ ба хойд насны буянд

Таравчимба
Хүн нүгэл хилэнцээ арилгаж бурхан болох аргыг номлосон шашин суртахууны хөлгөн судар. Гурван муу заяанд үл унагаж, сайн төрөлд төрүүлнэ. Бие хийгээд сэтгэлийн өвчин зовлон, гуниг гансралаас гэтэлгэх, сахих

Шамбалын ерөөл
Арилсан Шамбалын оронд төрөх, Дүйнхорын шашинтай учирч, түргэн бурханы хутгийг олохын төлөө ерөөл болно