1968 эмэгтэй
Бүх 12 үр дүнг харуулж байна
Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]
Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.
Жамбалсанжид
Байшин барилга, сүм дуганы газар авах, өнгөрсөгдийн газар авах, нутаглуулах, жил, сар, өдөр, суудал мэнгэ засах, гай хорлолыг амирлуулах, оюун ухааныг сайжруулах, төгөлдөржүүлэх, аливаа явдал суудал, цээр барцадыг арилгах, өлзий хутаг оршоох
Жанаггагдог
Жилийн их, бага харш, жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх, салгах, од гараг эрхшээх, харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, 5-их цөвүүн цагийн аюул гамшиг нүүрлэсэн үед, эцэг эхийн гай үр хүүхэддээ, хүүхдийн гай эх эцэгтээ, эхнэрийн гай нөхөртөө, нөхрийн гай эхнэртээ, ах дүүгийн гай, ноёд түшмэдийн гай, харийнхны хорлолуудын хар хэлхээг тасалдаг
Жанцан зэмүй бүнжин
Ажил хэргийг сэтгэлчлэн бүтээх, аз хийморь сэргээх, маргаан тэмцэлд ялах, хэрэг түвэг сайнд шийдэгдэх цэрэгт мордох, алсыг зориход
Намхайнинбу
Арилжаа наймааны үйлсийг дэвжрүүлж, суудлын өнцөгдсөн заслыг засаж, огторгуйн үүд хаах
Нашдүрсүмийн засал
Зургаан жилийн давтамжтай гурван жил дараалан жил болгон суудлын нашидүрсүмийн засал хийлгэнэ.
Хамчунагбу
Аливаа хараал хэл амны эсрэг уншдаг. Албан ажил бүтэмжгүй болох, цаазад ширвэгдэх, хэрүүл шуугиан хэл аманд ороход уншина, хар хэл ам, хараал жатга буцаах