1967 эмэгтэй
Бүх 10 үр дүнг харуулж байна
Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]
Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.
Доржнамжим
Элдэв бузраар гайтсан, өвдсний бузар дэвийг арилгах чухал засал юм. Сүр жавхланг нэмэгдүүлэх, бие эрхтэн доройтсныг сэргээх, сахигч тэнгэр ба амраг садан нүүр буруулсныг эргүүлэх, муу ёр, зүүдийг арилгах
Найман гэгээн
Сүм дуган, байшин барилгын шав тавих, шинэ байр оронд орох зэрэгт засал болгон айлтгуулна. Газрын эзэн, лус савдаг, тэдгээрийн гүйлт, од гариг, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолын хүч зэргийг амирлуулж, өлзий хутгийг оршоох
Нашдүрсүмийн засал
Зургаан жилийн давтамжтай гурван жил дараалан жил болгон суудлын нашидүрсүмийн засал хийлгэнэ.
Чогжүмүнсэл
Арван зүгийн сайн, муу гэмийг арилгах, аян замын барцад арилгах алс газар яваар одогсод аян замын өлзий өгөөмөрт, замын барчид арилгах