1963 эрэгтэй
Бүх 6 үр дүнг харуулж байна
Ганжуур
Бурхан багшийн айлдсан бүх сургаал зарлигийн эмхэтгэл юм. Иймээс ганжуур дотор багтаагүй номын утга үгүй бөгөөд авралын дээд тус эрдэм ихтэй билээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх, төгс амгаланд хөтлөн зовлонгоос гэтэлгэх чадалтай юм.
[btn text="Хүсвэл уншуулж болно" tcolor=#000 bcolor=#FFA500 thovercolor=#FFF link="" target="_self"]
Гурван гүрэм
Ширнэн, Дарь-Эх, Цагаан шүхэрт гэсэн гурван ном бөгөөд аврал заслын хамгийн дээд нь болно. Ялангуяа энэ цөвүүн цагт тогтмол уншуулж байх хэрэгтэй юм. Ад дон, гай зэтгэр, аюул ослыг буцаан зайлуулахад машид ач тустай. Өвчлөх, үхээрийн бузар, хулгай дээрэмд өртөх, гай барцадыг арилгах зэрэг муу бүхнийг дарахад уншина.
Доржнамжим
Элдэв бузраар гайтсан, өвдсний бузар дэвийг арилгах чухал засал юм. Сүр жавхланг нэмэгдүүлэх, бие эрхтэн доройтсныг сэргээх, сахигч тэнгэр ба амраг садан нүүр буруулсныг эргүүлэх, муу ёр, зүүдийг арилгах
Жанцан зэмүй бүнжин
Ажил хэргийг сэтгэлчлэн бүтээх, аз хийморь сэргээх, маргаан тэмцэлд ялах, хэрэг түвэг сайнд шийдэгдэх цэрэгт мордох, алсыг зориход
Хамчунагбу
Аливаа хараал хэл амны эсрэг уншдаг. Албан ажил бүтэмжгүй болох, цаазад ширвэгдэх, хэрүүл шуугиан хэл аманд ороход уншина, хар хэл ам, хараал жатга буцаах