Бүх ном
211 үр дүнгийн 97–108-г харуулж байна

Их Манал
Цөвүүн цагийн элдэв төрлийн өвчин зовлонгоос түргэн гэтэлгэнэ. Энэ цаг үед оточ найман манал бурханд аврал даатгалыг үйлдэж байвал машид өлзийтэй сайн билээ. Гал ус, аян зам тэргүүтний гэнэтийн осол, хорлолоос авран хамгаалах, эрүүл энх байлгах, өвчин эмгэг арилгахад, энэ насны өвчин зовлонгоос гэтэлгэх

Ламрим молом
Бодь мөрийн зэргийн эрдмийг түргэн олж, бурханы хутагт хүрэх, Богд ламын шашнаас үл хагацах

Ламын цогчид өргөх
Бурхан, багшийг тахин шүтэж, буян хишгийг нь гуйх, аврал эрэн даатгуулах, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх, цаглашгүй их буяныг хураах. Лам болон энгийн хэн чөөрийн лам багшдаа өргөвөл мянган бурханд өргөсөнтэй адил буян хураана. Мөн нас барсан хүнд уншуулж болно /тавгийн идээ, арвайн гурил, шар тос, элсэн чихэр, нанчод буюу архи, лам нарт зэд барих/

Ламын чодба
Язгуур хийгээд дамжлагын багш нарт долоон гишүүнд өргөх, залбирал даатгал үйлдэх зэрэг тарнийн номтой гүн барилдсан багшийн бясалгал бүтээл агаад цаглашгүй буян хураах

Логширын түй
Жанрайсиг бурханд угаалын тахил өргөснөөр өөрийн бие, хэл, сэтгэлийн хир буртагийг арилгах, энэрэл нигүүсэл тэргүүтэн сэтгэлийн эрдэм төрөх, эрүүл энх байлгахад

Лома жонмайн сүн
Ханиад томуу, халдварт хижиг өвчнийг амирлуулах, дарах, үйлийн өр төлөөс, ад зэтгэрийн хорлолыг арилгах