Бүх ном
211 үр дүнгийн 37–48-г харуулж байна
Дагваа сэржи дотиг
Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашидүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг бүх төрлийн заслыг багтаасан чухал судар
Дагийжанчив
Хамаг амьтны тусын төлөөх бодь сэтгэлийн тус эрдмийг магтах, бурхад, бодьсадва нарт эх болсон зургаан зүйл хамаг амьтныг зовлонгүй, амар амгаланг эдлэхийг зорин даатгах зэргээр цаглашгүй буяныг хураах ерөөл болно. Мөн жирэмсэн эхчүүдийг амар нярайлуулах, холын аян замыг засах, аюул осолгүй, амар мэнд хүрэх, ажил, зорилго бүтээхэд уншуулна.
Дадог сэрсүм
Банзрагч, Догсүн, Алтангэрэл гэсэн гурван судар агаад гарзын үүдийг хаах, буян хишгийг арвижуулах, Бурханд даатгах заслын судрууд.
Дамдин Чойжоо
Арван хангалын нэг, догшин сахиусны нэг,
Лам хувраг хийгээд сүсэгтэн хүний буян номын үйл, сайн үйл хэргийг тэтгэж дэвжрүүлэхэд сахин хамгаалах, 0буян бүтээхийн үүднээс урин залж хүндлэл үзүүлдэг заншилтай.
Дамцигдоржийн дайв
Бурхан хийгээд сахиус, ном увдисын элдэв тангарагыг үл доройтуулах, доройтсныг сэргээх, мөн төрөл садны хоорондын тангараг тасарсан, доройтсныг сэргээх, эв найрамдалтай байлгах
Дамчой бадгар
Өвчин зовлонг түргэн илааршуулна. Нутаг орон, айл гэрийн жилийн засал, даатгал болох, өвчнөөс аврахад.
Дарь Эхийн мандал шива
Ажил үйлсийг бүтээх, жирэмсэн эхийн учрах элдэв бэрхшээл зовлонг хөнгөлөх, арилгах, эсэн мэнд амаржуулах, айл өрхийн заяа буяныг арвитгах, өвчин зовлонгүй байлгахад
Дарь Эхийн сан
Бие, хэл, сэтгэлийн бузар түйтгэрийг арилгаж, өвчин зовлонг түргэн амирлуулах, ажил үйлс түргэн бүтээх, эрүүл энх байлгах, нас бүтээхэд
Дашчарвив даллага
Эд хөрөнгөөр элбэг дэлбэг байж, нас буян дэлгэрч, номын дээд адистид орших